Монголын Хүүхдийн спортын зуны VII наадамд оролцож буй тамирчдад мэдээлэл хүргэх таван өртөөг ажиллуулж, Баянхонгор аймагтай танилцуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багахангай дүүрэг, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгийн 270 гаруй хүүхэд тус аяллыг хийгээд байгаа аж.
Наадмыг зохион байгуулах комисс, Монголын залуучуудын холбооны Баянхонгор аймаг дахь салбар холбоо хамтран тамирчин хүүхдүүдэд орон нутгийнхаа түүх соёл, зан заншил, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих, орон нутгийн бодлого шийдвэрт тэдний бодит оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл өгөх зорилгоор таван өртөөг байгуулжээ.
Өртөөний байршил, мэдээлэл:
Өртөө 1
“Гурван бүсийн Хонгор нутаг”
Сэдэв: Аймгийн болон Баянхонгор сумын танилцуулга
Байршил: Эрдэнэмандал хайрхан
Өртөө 2
“Ламын Гэгээний өлгий нутаг”
Сэдэв: Ламын Гэгээн - Өв соёл
Байршил: Баянхонгор аймгийн Бурхан шашинтны төв Ламын Гэгээний Гон Гандан Дэдлин хийд
Өртөө 3
“Бидний бахархалт-Мазаалай”
Сэдэв: Аймгийн бахархал болсон “Мазаалай” баавгайн талаарх танилцуулга
Байршил: Мазаалай парк
Өртөө 4
"Хүн үүслийн өлгий нутаг"
Сэдэв: Хүн үүслийн өлгий нутаг болох түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар “Цагаан агуй” болон түүхт газрууд
Байршил: Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музейд
Өртөө 5
"Хүүхдэд ээлтэй орон нутаг"
Сэдэв: Спорт цогцолбор, хариуцлагатай уул уурхай, хүүхдийн бодит оролцоог нэмэгдүүлсэн талаарх танилцуулга
Байршил: Оготнотой булаг
Мэдээллийг аймгийн удирдлагууд хуваарийн дагуу хүүхдүүдэд хүргэж тэдний санал хүсэлтийг хүлээн авч байгаа бөгөөд нийт тамирчдаа Хонгор нутагтай танилцуулах аялалд хамруулахаар төлөвлөжээ.
Таван өртөөгөөр танилцуулга хийж, орон нутгаа сурталчилж байна |
|