Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монголын Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгорт болж байна
11 сар өмнө   262
Монголын Хүүхдийн спортын зуны VII наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 5000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.   
 
Эдгээр тамирчин хүүхдүүд, багш дасгалжуулагч нарт хөтчийн үүрэг гүйцэтгэхээр 20 цэгт 60 сайн дурын ажилтан ажиллаж байна. 
 
Сайн дурын ажилтнууд нь тэмцээнд оролцогч баг тамирчдад тэмцээн болох спорт заалнуудын байршлыг зааж өгөх, хүргэж өгөх, атобусны чиглэл, маршрут заах, нээлт, хаалт, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах газарт хүргэх, хоолны газар, дэлгүүр, үйлчилгээний газруудын байршил заах, орон нутагтай танилцах аяллын өртөөнүүдэд хүргэж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Монголын Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгорт болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0