Өмнө нь харилцаа гэдэг гунигтай, хүчилсэн, ганцаардсан, санаа зовсон, айсан мэдрэмжээр дүүрэн байдаг байсан бол одоо илүү гэрэл гэгээтэй болж ирнэ. Та заримдаа энэ шинэхэн эрүүл харилцаандаа өөрийгөө токсик нэгэн нь байж гэж мэдрэх болно. Учир нь та одоо л энэ бүхнийг мэдэрч байгаа шүү дээ. Бүү санаа зов. Бүх зүйл сайхан болно.
1. Санаа зовох нь багасна.
Нэг л мэдэхэд та тэр хүний тухай санаа зовж, шаналахаа больсноо анзаарах болно. Харин үүнээс илүүтэйгээр "санах" мэдрэмж давамгайлах болно.
2. Өмнө нь хийдэг байсан токсик үйлдлүүдээ анхаарч эхэлнэ
Түүний утсыг шалгах, байнга хаана байгааг нь асуух, эсвэл өөрөө бүх зүйлээ тэр хүндээ тайлбарлаж өгөх шаардлагатай байсан мөчүүд ард хоцорно. Нэгэндээ илүү итгэдэг болж, заримдаа хийж буй үйлдлүүдээ та өөрөө буруу болохыг анзаарч, орхихоор шийддэг.
3. Илүү хүндлэл мэдэрнэ
Тэр таны бодлыг сонсоно, хүндэлнэ, хүндэлж буйгаа үг үйлдлээрээ ч харуулна. Та ч бас тэр хүнийг зөрүүлээд маш их хүндэлж буйгаа мэдэрдэг.
4. Маргалдаж байлаа ч энэ бүхэн илүү харилцаан дээр суурилж, хамтдаа учрыг нь олно
Магадгүй өмнө нь хашхирч, уурлаж, харааж, магадгүй зодолдож, юм шидэж, хөөж, хамгийн муухайгаар муудалцдаг байсан бол одоо илүү учраа олохын төлөө, ойлголцохын төлөө чиглэсэн байх болно. Эцэст нь учраа олж, тэр хүн илүү тайван байх хэрээр та ч өөрийгөө хянаж чадна.
5. Уучлах илүү амархан болно
Хортой харилцаа байх тусмаа уучлахад хэцүү болдог. Харин тэр хүн үнэхээр гэмшиж, уучлал гуйж, эсвэл өөрийгөө ойлгуулж чадаж байвал та илүү хурдан мартаж бас уучилдаг болно.
6. Илүү их хичээл зүтгэл гаргана
Илүү жаргалтайгаар өөрчлөгдөж, сайхан харагдаж эхэлнэ. Түүнтэй уулзахдаа өөрийгөө бэлдэхдээ ч, энэ харилцааг илүү сайхан байлгахын төлөө ч та их хичээл зүтгэл гаргана.
7. Эелдэг зөөлөн мэдрэмж
Нэгэнтэйгээ илүү зөөлөн, нам гүм атлаа таатай мэдрэмжийг ихээр авна. Хажууд нь байхдаа аюулгүй бас өөрийнхөөрөө байна. Юун ч хянах, санаа зовох шаардлагагүй, хамтдаа байх л хамгийн сайхан...
8. Хамтдаа шийдвэр гаргах амар байна
Шийдвэр гаргахдаа та хоёр үнэхээр хэл амаа ололцож, нэгнээ сонсож, бас ойлгож чадна. Нэг баг болж ажиллаж эхэлнэ гэсэн үг. Өмнөхөөсөө илүү амар, дарамтгүй байгааг та мэдрээд эхэндээ эвгүй байх ч энэ бол таны хүртэх ёстой зүйл гэдгийг аажмаар мэдрэх болно.
Токсик харилцаанд байж байгаад эрүүл харилцаатай учрахад гардаг 8 өөрчлөлт |
|