Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Филлер тарилгыг буруу тарьснаас болж манай үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдаад байна
11 сар өмнө   282
"Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэний өмгөөлөгч нар үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
 
Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хохирогч иргэн нүдний доорх хөхрөлтөө арилгуулахаар тухайн эмнэлгийг сурталчилдаг инфлюенсер болон олон салбартай зэргийг нь харгалзан үзэж тус эмнэлэгт хандаж филлер тарилга хийлгүүлсэн байна. 
 
Гэвч эмчилгээний явцад нүд нь бүрэлзэж, нэг нүдний хараагаа 99 хувь алджээ. Явцдаа буюу олон жилийн дараа нөгөө нүдэндээ нөлөөлж бүрэн сохрох эрсдэлтэй байгаа учир үлдсэн нэг эрүүл нүдээ хамгаалж үлдэхийн тулд “Синдерелла” эмнэлгээс эмчилгээний төлбөрөө нэхэмжлээд байгаа аж.
 
Өмгөөлөгч нарын олж илрүүлсэн мэдээллээр монголд филлер буюу дүүргэх эмчилгээг хийх тухай ямар нэгэн стандарт, удирдамж болон үүсэн бий болох эрсдэлийн талаар мэдээлэл огт байдаггүй байна.
 
 
Үргэлжлүүлэн өмгөөлөгч Г.Минжмаа “Эмнэлгийн зүгээс олон нийтийн сүлжээнд буруу ташаа эргэлзээг ихээр гаргаж байгаагаас үүдэж хохирогчийг буруутган, доромжилж эмнэлгээс дахин мөнгө авахаар сүрдүүлж байна хэмээгээд буй. 
 
Гэтэл бодит байдал дээр хохирогч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ганцаараа асарч хамгаалдаг өрх толгойлсон эмэгтэй. Маш ачаалалттай ажиллаж ядарсны улмаас нүдний доогуур үүссэн хөхрөлтөө арилгуулахаар эмнэлэгт хандсан. Одоогийн байдлаар манай үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан байна. 
 
“Синдерелла” эмнэлгээс хохирлыг барагдуулахаар 60,000 ам.долларыг гаргаж өгсөн ч үйлчлүүлэгчээс өөрөөс нь Герман болон Непал улсад эмчилгээ, оношилгоо хийлгүүлсний зардал 110,000 ам.доллар гарчихсан явж байгаа. 
 
Хохирогчид хийсэн филлер тарилга нь олон стандарттай ч тэдгээрийг дагаж мөрдөлгүй маш өндөр эрсдэлтэй бүс буюу филлер тарилга хийх ёсгүй цэг рүү нь тарьсан байна. 
 
Мөн тус тарилгыг хийдэг албан ёсны орнуудын жагсаалтад манай улс байхгүй байна" гэлээ. 
 
Филлер тарилгын улмаас хохирсон олон иргэн байна 
 
Уг асуудлын мөрөөр холбогдох хүмүүстэй уулзаад явахад филлер тарилгын улмаас хохирсон олон иргэн байгаа учир Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гоо зүйн эмнэлгүүдэд маш анхаарал болгоомжтой хандах буюу үүсэн бий болох эрсдэлийн мэдээлээ сайн авч үйлчлүүлж байхыг өмгөөлөгчид зөвлөж байлаа. 
 
Цаашлаад гоо сайхны эмчилгээний улмаас хохирсон иргэдийн гомдлын мөрөөр стандарт баталдаг эрх бүхий ЭМЯ-ны салбар зөвлөл рүү шаардлага хүргүүлэхээр болсон байна. 
Филлер тарилгыг буруу тарьснаас болж манай үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдаад байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0