Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Л.Чинбатын хэргийг прокурорт шилжүүлжээ
11 сар өмнө   261
"Гацуурт" компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын танхайрсан, бусдын амь насанд заналхийлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас үзэн, түүнийг яллагдагчаар татах саналтай хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнийг  2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт нутгийн иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар өмнө нь цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
 
Л.Чинбат нь Сэлэнгэ аймгийн бүс нутаг руу шинжилгээний гарал үүслийн гэрчилгээгүй адуун сүргийг нь нэвтрүүлэхгүй гэж эцэргүүцсэн нутгийн иргэдийг автомашинаар хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж багагүй дуулиан дэгдээсэн. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг  "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн" болохыг мэдээлж байв.  Тэрбээр энэхүү бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэний дараа нутгийн иргэдийг малын хулгайчаар нь дуудсан иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Тэрбээр Соёлын сайд Ч.Номингий
Л.Чинбатын хэргийг прокурорт шилжүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0