Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гадаад жуулчдын үндэсний их баяр наадам үзэх тасалбарын захиалгыг 30-ны өдрийг хүртэл авна
2 жил өмнө   391
Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын хүсэлтийг авч эхэлжээ.
 
Тасалбар захиалгын хүсэлтэд жуулчдын тоог тодорхой дурдах бөгөөд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд олгох юм байна
 
Жуулчдын наадам үзэх тасалбар захиалгын хүсэлтийг хувь хүнээс авахгүй. Тасалбарын үнэ одоогоор тогтоогдоогүйг Нийслэлийн аялал жуулчлалын газрын эх сурвалж тодотголоо.
 
Гадаад жуулчдын тасалбар захиалгын хүсэлтийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын info@tourism.ub.gov.mn цахим хаягаар болон тус газрын бичиг хэрэг /Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байрны 501 тоот, хуучнаар Улаанбаатар банк/-ээр 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч байгааг мэдээллээ.
 
Монгол иргэдийн хувьд баяр наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг enaadam.mn цахим хуудсаар захиалж, авах юм байна. Одоогоор захиалга эхлээгүй байгаа аж.
Гадаад жуулчдын үндэсний их баяр наадам үзэх тасалбарын захиалгыг 30-ны өдрийг хүртэл авна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0