Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ховд аймгийн төвийг 1.5 тэр бум төгрөгөөр бүрэн камержуулна
11 сар өмнө   289

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан болж байна. Уг хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд аймгийн 2023 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай илтгэлийг аймгийн засаг дарга Э.Болормаа тавив.

Энэ үеэр Ховд аймгийн төвийг камержуулах асуудал чухал гэдгийг онцлов. Тийм ч учраас камержуулалтад 1.5 тэр бум төгрөг зарцуулахаар тусгасныг илтгэлдээ дурьдлаа. 2020 онд Ховд аймагт 120 ширхэг камер суурилуулсан ч энэ нь хангалтгүй гэж үзэж байгаа юм.

Тиймээс Ховд аймгийг ногоон бүс төслийн хүрээнд 1.5 тэр бум төгрөгийн төсөвт өртгөөр камержуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Нийт  103 цэгт 444 хяналтын камер суурилуулахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрэв Ховд хотыг бүрэн камержуулчихвал гэмт хэргийн гаралт буурах чухал ач холбогдолтой юм.

Ховд аймгийн төвийг 1.5 тэр бум төгрөгөөр бүрэн камержуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0