Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Улсын дээд шүүхэд нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол болно
2 жил өмнө   287
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 01/11153 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Намсрайн Батзоригийг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлжээ. Энд дарж нэр дэвшигчийн танилцуулгыг үзнэ үү.
 
Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг ирэх аравдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
 
Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын албаны 51-267155, 51-262727 утсаар болон khulan@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө khulan@parliament.mn имэйл хаягаар илгээх аж.
Улсын дээд шүүхэд нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0