Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ
10 сар өмнө   249
Эрдэм номын гэгээн үйл хэргийнхээ манаанд үнэнчээр зогсон ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч багш нарт мэдлэгээ цэнэглэх боломж олгосон “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг ХААН Банк Сангаас гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
 
Тодруулбал, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, хувь хүн болон мэргэжлийн хувьд өсөж дэвшихэд нь туслах, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилгын хүрээнд тус хөтөлбөрт нийт 120 эмэгтэй багш нарыг хамруулсан юм.  
 
Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрт хүн амын эрүүл мэндийн төлөө энхийн манаанд ажилладаг нийт 240 сувилагч, асрагчийг чадавхжуулсан бол энэ жил боловсролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй багш нарыг хамруулахаар болсон билээ. Учир нь улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 36,118 үндсэн багш ажиллаж байгаагийн 82 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна гэх тоон мэдээлэл бий. Иймд Монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад ерөнхий эрдмийн мэдлэг, суурь боловсрол олгодог дунд сургуулийн эмэгтэй багш нарын дунд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ онцлог болж өнгөрлөө.
 
Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн тус хөтөлбөрт багш нар гоо зүй, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, санхүүгийн боловсрол, сэтгэл зүй, англи хэл гэсэн 6 төрлийн хичээлээс 4-ийг нь сонгон суралцсан юм. Ийнхүү хөтөлбөрт амжилттай хамрагдсан багш нарт зориулсан хаалтын арга хэмжээ 2023 оны 6-р сарын 30-ны өдөр амжилттай болж, төгсөлтийн батламжаа гардан авлаа.
“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0