Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Үндэсний их баяр наадмын болон Хөдөлмөрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав
10 сар өмнө   245
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 
 
Хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн “даян аварга” гэсний дараа “даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн “Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхийн” гэснийг “Бөхийн цолны” гэж өөрчлөх саналуудыг олонх дэмжсэн.
 
Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулан, долдугаар сарын 10-ны өдрийг албан ёсоор амралтын өдөр болгох санал дэмжигдсэнээр хэлэлцүүлэг дуусаж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
 
Хуулийн төслүүдэд
 
  • аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах,
  • улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, 
  • аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах,
  • хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх,
  • Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ. 
 
"Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд бүх нийтээр амарна гэж заасан. 
 
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11, 12, 13, 14, 15-н гэж тэмдэглэж, 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж байгаа бөгөөд арилгах шаардлагатай" гэдгийг хууль санаачлагчдын зүгээс онцоллоо.  
Үндэсний их баяр наадмын болон Хөдөлмөрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0