Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Хүндэт донор" болжээ
2 жил өмнө   376
Өнөөдөр Цус сэлбэлтийн үндэсний төвөөс Батлан хамгаалах яамнаа “Цусны донор”-ын өдөрлөгийг зохион байгуулсан байна.
 
 
Өдөрлөгөөр БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Цэргийн тагнуулын газар, Зэвсэгт хүчний гадаад хэлний сургалтын төвийн ажилтан, цэргийн алба хаагчид сайн үйлсийн аянд нэгдэж, цусаа хандивласан аж. Энэ үеэр сүүлийн таван жилийн хугацаанд 30 удаа бүхэл цус хандивлаж, 150 орчим хүний амь насыг аварсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Цус сэлбэлтийн үндэсний төвөөс “Хүндэт донор”-оор өргөмжилж тэмдэг гардуулсан байна. Аяны хүрээнд сүүлийн таван жилийн байдлаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс 6870 хүн цусаа хандивлаж, 26010 хүний амь насыг аврах ариун үйлсийг хийж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлжээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Хүндэт донор" болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0