Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Зэвсэгт хүчний алба хаагчид хиймэл далан байгуулах, нүүлгэн шилжүүлэх, татан гаргах ажлыг гүйцэтгэж байна
2 жил өмнө   566
Нийслэл хотод үүсээд буй үер усны гамшгаас хамгаалах нэгдсэн арга хэмжээнд Зэвсэгт хүчний 400 гаруй цэргийн алба хаагч, 6 нэгж техниктэйгээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. 
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 84 дүгээр гудамжны оршин суугчид болох нэг хашааны хоёр айл үерт автсан байсныг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн долоон хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Аврах гал унтраах 34 дүгээр ангийн алба хаагчидтай хамтран нүүлгэн шилжүүлэх, эд хогшлыг татан гаргахаар ажилллаж байна.
Мөн тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг Сүхбаатар дүүргийн 19, 17 дугаар хороодод байрлах Баянбулаг, Гоодойн гүүрэнд ажиллаж, эргийг үерийн уснаас хамгаалах бэхлэлт хийх, хиймэл далан байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж.
 
ЭХ СУРВАЛЖ: СОЁМБО РЕДАКЦ
Зэвсэгт хүчний алба хаагчид хиймэл далан байгуулах, нүүлгэн шилжүүлэх, татан гаргах ажлыг гүйцэтгэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [103.212.116.76] 2 жил өмнө
    ингээд л албадан нүүлгэсэн бол болох бжээ иргэд минь Хичнээн анхааруулж хэллээ Засагт бгаа эрхэмүүд тог цахилгааныг нь татаад дэд бүтцийг нь шийдвэрчилвэл тэнд л хүмүүс суурьшина