Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Үерийн улмаас дөрвөн иргэн нас барсан
1 жил өмнө   369
Үерт өртөж нас барсан иргэдийн тоог нуун дарагдуулсан эсэх талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд мэдээлэл хийлээ.
 
       Тэрбээр “Үерийн дуудлагын дагуу холбогдох албан хаагчид очиход үерт өртсөн айлууд гэрээ орхиж явсан байсан. Мөн 105 орчим тээврийн хэрэгсэл үерт автсан учраас замын зорчих хэсэг хаагдсан тул замын зорчих хэсгийг нээхэд онцгой анхаарч ажилласан. Эхний дуудлага наймдугаар сарын 5-ны 21:00 цагт “гэрт тогонд цохиулсан байдалтай хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дараа нь арван сартай хүүхэд үерт алга болсон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Арван сартай хүүхдийн зорчиж байсан тээврийн хэрэгслийг 01:00 цагт олсон. Ингээд арван сартай хүүхэд живсэн байж болох газруудаар эрэн хайж, 03:00 цагийн орчимд арван сартай хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Үерт өртсөн айл болон машинуудад хяналт шалгалт хийсэн.  Энэ үеэр БЗД-ийн 21 дүгээр хорооны дугаар тоотод хүн амьдардаггүй байж болзошгүй газарт 10-15 настай байж магадгүй хүүхдийн цогцос олдсон талаар эрэн хайх ажиллагаа хийж байсан албан хаагч мэдээлсэн. Цагдаагийн байгууллага тухайн газарт очиж тодорхойлоход 1979 онд төрсөн 44 настай иргэн Т гэх хүнийх болох нь тодорхойлогдсон. Тус нас барсан иргэн цахим сүлжээнд нийтлэгдээд байгаа дөрвөн хүүхдийн аав юм. Нийслэл, дүүргийн онцгой комиссоос холбогдох албан хаагчид хүүхдүүдтэй очиж уулзсан. Наймдугаар сарын сарын 5-6 шилжих шөнө болсон үерийн улмаас дөрвөн хүн нас барсан. Нас барсан иргэд бүгд үерээс болж амьсгал боогдож нас барсан нь тодорхойлогдсон”гэв.
Үерийн улмаас дөрвөн иргэн нас барсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0