Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ЭХЯ: Аадар борооны улмаас цахилгаангүй болсон долоон аймгийн 57 сумыг эрчим хүчинд холбосон
1 жил өмнө   275
Энэ сарын 13-ны 22:40-23:10 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур таван ширхэг төмөр бетон хугарчээ. Уг гэмтлийн улмаас долоон аймаг, 57 сумын 45,320 хэрэглэгч, 5,256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчгүй болоод байв.
 
Гэмтлийг сэргээн засварлах ажлыг 2023 оны наймдугаар сарын 14-ний 06:37 цагаас наймдугаар сарын 15-ны 17:34 цагийн хооронд "ЦДҮС" ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж, айл өрх, ААН-үүдийн цахилгааныг холболоо.
 
 
43 цаг ажиллаж, хэрэглэгчдийг төлөвлөсөн хугацаанаас өмнө цахилгаан эрчим хүчинд холболоо хэмээн ЭХЯ-наас мэдээллээ.
ЭХЯ: Аадар борооны улмаас цахилгаангүй болсон долоон аймгийн 57 сумыг эрчим хүчинд холбосон
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0