Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломатчдыг хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, сайн хөршийн найрсаг харилцааг цаашид өргөжүүлэхэд хоёр орны дипломатчдын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн, залуу дипломатчид энэ хамтын ажиллагааг шинэ эринд хөгжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцлов.
Хятадын залуу дипломатчид Монгол Улсын Гадаад харилцааны яам болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 21-24-ний өдрүүдэд Монгол Улсад зочилж байгаа бөгөөд нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн бүтээн байгуулалт, монгол түүх, соёл, ахуйтай танилцана.
Монгол, Хятадын залуу дипломатчдын солилцоо сэргэв |
|