Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ЕСБХБ-ны хөрөнгөөр хэрэгжиж буй замын ажил 62.3 хувьтай байна
1 жил өмнө   312
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос хэрэгжүүлж байна.
 
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснийг ЗТХЯ мэдээллээ.
 
Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 94.13, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 74.75 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 94.39 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 66.5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 90.90 хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй нэмэлт хоёр эгнээ авто замын ажил 62.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тодруулбал, нэгдүгээр багц 77.22, хоёрдугаар багц 57.15, гуравдугаар багц 57.34, дөрөвдүгээр багц 54.82, тавдугаар багц 64.75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үүнд 509 хүн, 245 техник, машин мехнизм ажиллаж байна.
 
ЕСБХБ-ны хөрөнгөөр хэрэгжиж буй замын ажил 62.3 хувьтай байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0