Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монголын Марс судлаачид олон улсын чуулганд илтгэл тавина
1 жил өмнө   313
“Ангараг гаригийн нийгэмлэг”-ийн Монгол дахь албан ёсны салбар “MARS-V” төслийн төлөөлөгчид аравдугаар сарын 5-8-ны хооронд олон улсын нийгэмлэгийн 26 дахь удаагийн чуулганд оролцож, илтгэл тавих болжээ. Тус чуулган нь Аризонагийн их сургуульд зохион байгуулагдана.
 
“MARS-V” төслийн төлөөлөгчид говь цөлд суурилсан Ангараг гаригийн аналог станцын төлөвлөлтийн талаар илтгэл тавихаас гадна хамгийн сүүлийн үеийн техникийн хөгжил, модулийн хөтөлбөрийн боловсруулалтын талаар ярилцах аж. “Ангараг гаригийн нийгэмлэг” болон “MARS-V” төсөл хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйтай холбоотойгоор Монголд аналог байгууламж барих төлөвлөгөө маш хурдацтай явагдаж байна. Төслийн оператор Монголын сансар судлал, шинжлэх ухааны нийгэмлэг нь Дундговь, Өмнөговь зэрэг газарт Ангараг гаригийн аналог симуляцийн станц барихаар төлөвлөжээ.
 
“MARS-V” төсөл 2019 онд байгуулагдсан цагаасаа хойш олон улсын анхаарлыг ихээхэн татсаар ирсэн. Мөн “JAXA”, “IRSO”, “NASA”, “ESA” зэрэг сансрын томоохон агентлагт төслийг албан ёсоор танилцуулсан нь анхаарал татаж буй. Төслийг багт 6000 орчим дэмжигч, төрөл бүрийн мэргэжлийг төлөөлсөн 120 гаруй мэргэшсэн гишүүд багтдаг.
Монголын Марс судлаачид олон улсын чуулганд илтгэл тавина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0