Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Сэлбэ сэргэлт төслийн эхний санхүүжилтийг Улаанбаатар хотын бондоос гаргана"
1 жил өмнө   330
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад авч буй арга хэмжээ, бодлогын талаар өнөөдөр Төрийн ордонд танилцуулав. 
 
Энэ үеэр Сэлбэ сэргэлт болон Туул, Сэлбэ голыг сайжруулах төслийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Б.Цэцэгийн ахлагчаар ажиллаж байсан Туул, Сэлбэ голыг сайжруулах төсөл нь БНХАУ-ын Экзим банкны нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэх байсан. Гэтэл төсөл эцсийн байдлаар тохиролцож чадаагүй учир түр зогссон. 
 
Сэлбэ сэргэлт төслийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд 18.1 км урттай зам баригдана. Төслийн эхний хөрөнгийг Улаанбаатар хотын бондоос санхүүжүүлэхээр ажил явагдаж байна" хэмээн ярив. 
 
"Сэлбэ сэргэлт төслийн эхний санхүүжилтийг Улаанбаатар хотын бондоос гаргана"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0