Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Эзэн болоод БОГД
1 жил өмнө   402
Хүн нас барсны дараа нэрийг нь цээрлэж, цолоор нь дууддаг. Мянган жилийнч өмнө ийм л байсан. Таны аавыг нас барсных нь дараа нэрээр нь дуудаад байвал нэг их үзэсгэлэнтэй харагдахгүй.Түүн лүгээ адил.
Чингис хааныг нас барсных нь дараа ”Эзэн”, ”Богд Эзэн” хэмээн дуудах болжээ. Ордост одоо ч ийм. ”Чингис хааны онгон”-ыг ”Эзэн хороо” хэмээн дуудах бөгөөд ”Эзэний өөд дээжээ өргөх”, ”Эзэнд мөргөх”, ”Эзэний тахилга” л гэнэ.
 
1368 онд Юан гүрэн мөхөв. ”Могойг гурав хуваавч гүрвэлээс урт, Монголыг гурав хуваавч Францаас том” гэдэг шиг эх нутагтаа тэд цуглав. Өмссөн хувцаснаас өөр зүйлгүй тэд эдийн засаг, оюун санааны хамгийн доод түвшиндээ унасан байлаа. Дэлхийн эзэд шаландаа буув. Яг өнөөдрийнх шиг. Тэд тулж босох үнэт зүйлээ Чингис хаан буюу Эзэн хэмээн итгэж, түүнийгээ тойрч нягтрав. Тэдэнд хөрш зэргэлдээ зах залгаа шашны улс буюу Ватикан шиг ТӨВД байлаа.
 
Ингээд ”Эзэн сан” хэмээх төрийн дуулал зохиолгож, дахин сэргэн мандсан бөгөөд энэхүү ”Буддын шашныг тэтгэх” Эзэн-ий гэрээслэлийг ёсчлон дагав. Энэ улс төрийн номлол нь 1937 он буюу ”Эзэн Богд Чингис хааны Бошигийг халах залуучууд” цус урсган өөрчлөх хүртэл үргэлжилсэн билээ.
 
БОГД ГЭЖ ХЭН БЭ?
 
Богд бол Чингис хааны хойт дүр юм. 1911 оны 12-р сарын 29-нд Богд хааныг хаан ширээнд суулгах ёслолын урд Монголын ард түмнээс ”алтан навчит өргөмжлөл” буюу ”хааны үнэмлэх” өргөжээ. Тэр дотор ”Энэтхэгийн Ашок хаан буюу Буддын шашныг Грек Ром хүртэл тэлэн дэлгэрүүлсэн номт хаан болоод Төвдийг нэгтгэсэн Соронзонгомбо хаан, Богд Чингис хааны алтан урагт мэндэлсэн Түшээт хааны хөвгүүн Өндөр гэгээн түүний хувилгаан бидний хаан” хэмээн томьёолжээ. Соёмбо-төвд-монгол бичгээр бичсэн энэ чухал баримт бичиг одоо Монголын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын фондод хадгалагдаж байгаа бөгөөд Монгол улсын хосгүй үнэт өвөөр бүртгэгджээ. Яг одоо номын санд очоод үзсэн ч бүх хүнд нээлттэй байгаа.
 
Тэгэхээр Богд бол Чингис хааны хувилгаан юм. Манжийг эсэргүүцсэн үнэт зүйл нь Чингис хааны тахилгыг өв тэгш хийдэг. Чингис хаанаа шүтэж байхад хүчтэй байх нь тодорхой байсан тул энэ тахилгыг шууд хориглов.
 
Оронд нь Гэсэр хаан хэмээх хүн алсан ч боть ботиор ном уншдаг хааны тухай үлгэрийн ном хэвлэж, тухайн үедээ монголчуудад хүчээр тулгахын хамт ургийн бичгээр нь солин айл болгонд шахуу тараасан пи ар хийсэн ч монголчууд Чингис хаанаа мартсангүй.
Өндөр гэгээн буюу Чингис хааны алтан урагт дахин мэндэлсэн Чингис хааны хувилгааныг хаа хол Төвдөд төрсөн ч авчирч залсаар, орой дээрээ тахисаар өнөөг хүрчээ. Тэдний мөнхийн хүсэл монгол Чингис ийнхүү дахин төрөв.
 
ТӨВДҮҮДИЙГ АШИГЛАСАН НЬ
 
Хэрхэн Чингис хааныг дахин төрүүлэх вэ? Ийм нэртэй тендэр зарлав.
 
– Сажа ёсныхон ”Алтан ураг” буюу Төвдийн хааны удам, Монголын хааны удам хоорондоо урагласнаар Чингис хаан дахин төрнө гэдэг аргазүй гаргав. Цогт тайж кинон дээрээс үзэж болно.
– Гармава, нямава ёсныхон Чингис хааны сүнсийг чойжин сахиусны аргаар хүний биед оруулж, ярилцаж болно гэдэг аргазүй гаргав.
– Бон ёсныхон ”Эзэн сан” монгол хэлээр зохиож өгч, 4 цагийн их тахилга хийх, уул овоо тахих, САН-гийн утаагаар дамжуулан Чингис хааны сүр хүчийг буулгаж ирэх аргазүй боловсруулав.
– Гэлүгва ёсныхон Богд хэмээх хувилгаан төрүүлж, Далай лам хийгээд Банчин богд хэмээх харилцан нөхөн тодруулах академик буюу Их сургуулийн тогтолцоогоор явах аргазүй гаргажээ.
 
Монголчууд бүгдийг нь санхүүжүүлэв. Бүгдийг нь Монголдоо нутагшуулж, хооронд нь нийлүүлэн Жавзандамбын шашин хэмээх нэгэн шинэ хувилбар гаргав. Монголд Бурханы шашин дэлгэрсэн гол үзэл санаа нь энэ юм. Монголчууд өнөөг хүртэл төвдүүдийг ашигласаар л байгаа.
 
”Эзэн” хэмээх үг
 
Дэ вангийн туслах байсан Халтуд Магадбүрэн баруун руу дүрвэжээ. Тэрээр монгол-англи толь бичиж, библийн орчуулга дээр ажиллав. His Holiness хэмээх үгийг монгол хэлээр ”Ертөнцийн Эзэн” хэмээн орчуулжээ. Урьд нь бол ”Дээрхийн уг”, ”Богд” гэх мэт орчуулж байсан ч энэ нэртомьёогоор тогтжээ. Одоо өөрчлөгдөхгүй. Энэ утгаараа бол ”Ертөнцийн ЭЗЭН” бол сонгодог монгол бичгийн хэлний ойлголтоор шууд ЧИНГИС хааныг зааж байгаа хэрэг. Ромын пап бол Ертөнцийн эзний 12 дагагчийн нэг Павелийн хувилгаан билээ. Монголчуудад юу ч тулгасан Чингис хаангүйгээр хүлээн авахгүй билээ.
 
Эцэст нь хэлэхэд
 
Монголчууд Х Богд буюу Чингис хааны хувилгаан дүрээ тодруулжээ. Бидэнд сэргэн мандах, нэгдэн нягтрах хугацаа байгаа байгаа бол тэр цаг иржээ.
Амжилт хүсье.
Төвд судлаач Г.НЯМ-ОЧИР
Эзэн болоод БОГД
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0