Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг болсон. Үүсээд буй асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр сайдын зөвлөлийн хуралдаанаар хугацаат цэргийн албаны татлага, алба хаахтай холбоотой дүрэм, журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг томиллоо. Бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан тус ажлын хэсэг өгөгдсөн үүргийн дагуу шуурхай ажиллаж байна.
Хугацаат цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журамд өөрчлөлт оруулах санал боловсруулна |