Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Археологийн олдворыг худалдахыг завдсан хэргийг шүүнэ
11 сар өмнө   294
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Д.Э, М.А нарт холбогдох “НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зууны үеийн археологийн олдвор болох соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдаалахыг завдсан" гэх хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. 
 
Тодруулбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд  прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. 
Археологийн олдворыг худалдахыг завдсан хэргийг шүүнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0