Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ
1 жил өмнө   733
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон олон улсын төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийллээ. 
 
Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад зохион байгуулагдаж буйд Монголын ард иргэд баяртай байна. Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой наадмыг Монгол улсад зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг. Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулахыг зөвшөөрсөн нийт зохион байгуулагчид, олон улсаас хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, олимпын хорооноос оролцож буй олон улсын спортын холбоод, нийслэлийн Олимпийн Наадмыг зохион байгуулах хорооны хамт олондоо талархлаа. Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж эхэлж буй нь тун удахгүй олимпыг зохион байгуулах боломж бүрэн нээгдэж байна гэж харж байна. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй бүх тамирчдадаа амжилт хүсье. Хүрэлцэн ирсэн та бүхэн Улаанбаатар хотод тавтай морилоорой” хэмээв. 
 
Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог бөгөөд бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Энэхүү наадамд 11 орны 808 тамирчин өрсөлдөж, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл, шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна. Наадам энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
 
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0