Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
"Шинэ оны эхний өдөр 160 хүн эрүүлжүүлэгдсэн"
1 жил өмнө   313
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийт 1,858 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1,592, гэмт хэргийн шинжтэй 71 дуудлага, мэдээлэл байна.
 
Шинэ оны эхний өдөр хүний биед халдсан 89, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 97, хулгайн 21, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил илэрсэн бол 160 хүн эрүүлжүүлэгджээ.
 
Тухайн өдөр алба хаагчид гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
 
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас/НЦУГ/ баяр, амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн талаар 14:00 цагт хэвлэлийн хурал зохион байгуулахаар товложээ.
"Шинэ оны эхний өдөр 160 хүн эрүүлжүүлэгдсэн"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0