Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Б.Ганхуягийн биед хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тогтоогдсон"
11 сар өмнө   294
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа Б.Ганхуягийг хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй гэх мэдээллийг түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэнээс мэдээлснийг Прокуророос харьяалал тогтоосны дагуу Мөрдөн байцаах албанаас шалгалтын ажиллагаа явуулжээ. Уг шалгалтын дүнг танилцууллаа.
 
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Шүүгдэгч Г нь 2023 оны арваннэгдүгээр сард "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт онош тодруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх үед тус эмнэлгээс Эрүүл ахуй, хор судлалын лабораторид сорилт шинжилгээ хийлгэжээ.
 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс цусанд илэрсэн 9.29 мкг/дл хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан.
 
Хүний биед хүнцэл 9,200 дахин ихэссэн бол хүн амьд явах боломжгүй ба Г-аас авсан биологийн дээжид хийсэн 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн Эрүүл ахуй, хор судлалын шинжилгээгээр цусанд хүнцэл 9.26 мкг/дл, шээсэнд 0.86 мкг/дл, үсэнд 0.24 мкг/дл, мөн 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр давтан хийсэн “Хэлт энд сэфти солушинс” ХХК-ийн лабораторийн шинжилгээгээр цусанд 8.96 мкг/дл, үсэнд 0.22 мкг/г, шээсэнд илрээгүй зэрэг нь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тус тус тогтоогдсон байна.
 
Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр хариу мэдэгдсэн" хэмээн мэдээлэв.
"Б.Ганхуягийн биед хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тогтоогдсон"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0