Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Метро байгуулах зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна
9 сар өмнө   264
Нийслэлийн 2024 оны төсөвт тодотгол хийж метроны төслийг санхүүжүүлэх болсон. Тодруулбал 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталжээ. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр тусгасан байна. Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулж, суурь судалгаануудыг хийсний дараа есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөжээ.
 
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан Улаанбаатарын метро байгуулах олон улсын тендер зарлах юм. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөг төсөвлөж гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг ярилцлагадаа өгүүлжээ.
Метро байгуулах зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0