Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна
9 сар өмнө   263
Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна.
 
2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу 1.6 аар их байна. 
 
11 дүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон нь түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон байна.
 
12 дугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон нь 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй үзүүлэлт аж. Говь-Алтай, Дундговь  аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оржээ.
Нэгдүгээр сард 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их байна. Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар, аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон аж.
 
2024 оны 2 сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян - Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 1.2 - 3.6 дахин их орсон байна.
Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0