Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Эмэгтэй сурагчид нэгнээ зодсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
1 жил өмнө   267
Ахлах ангийн эмэгтэй сурагчид нэгнээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
 
Хэрэг хэзээ, хаана, юунаас болсон зэрэг шалтгаан нөхцөлийг тодруулахаар алба хаагчид ажиллаж байгаа аж. Одоогоор гомдол мэдээллийн түвшинд буюу олон нийтийн цахим сүлжээнд гарсан мэдээлэлтэй холбогдуулан бүртгэлд авч шалгаж эхэлсэн байна.
 
Өвсөр насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Эмэгтэй сурагчид нэгнээ зодсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0