Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
9 сар өмнө   209
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ. Үүний тулд нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгвэл  энэ хүрээнд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр 
 
 нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, төсвийн төсөлд тусгасан. Энэ нь зарим хэвлэлд гараад байгаа шиг газар зарж мөнгө олно гэсэн үг биш. Газраа авчихаад татвараа төлдөггүй гэх мэт шалтгаан нөхцөлтэй газруудыг олон нийтэд ил тод, нээлттэйгээр дуудлага худалдаагаар борлуулж, үүнээс олсон мөнгийг төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг юм.  
Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0