Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Орон нутгийн 416 км замыг нээжээ
9 сар өмнө   244

Аймгуудад хуваарилсан хивэг, тэжээл, улаан буудайг яаралтай татан авч, малчдад шуурхай хүргэхээр зам гаргаж буй трактор дунджаар өдөрт 30 км зам гаргаж байна. Тиймээс Зүүн бүсийн шуурхай бүлгийн бүрэлдэхүүн зудын эрсдэл өндөр аймгуудад ажиллаж үеэрээ Улсын онцгой комиссоос гаргасан хоёр ЗИЛ-131 машиныг ажиллах хугацааг сунгаж 21 хоног болгов. Зам гаргахад шаардлагатай шатахууныг УОК-оос гаргах, сумын давсан орлого, аюулгүйн нөөцийг зудыг даван туулах ажилд зарцуулах үүрэг, чиглэл өглөө. УОК-оос дэмжлэг болгон өгч буй шатахуунаар одоогоор 4 багийн 416 км замыг нээгээд байна. 1169 малчин өрхтэй Сүхбаатар аймгийн Мөнххаан сум гэхэд л нутаг дэвсгэрийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй төмөр зуд нүүрлэжээ. 2023 онд тус сум 410 мянган толгой мал тоолуулснаас 40 гаруй мянган мал Дорнод аймгаар, Матад сум руу оторлож байна.

Орон нутгийн 416 км замыг нээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0