Оросын ард түмний өвлийг үдэж урин хаврыг угтдаг “Масленица” буюу хаврын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.Хаврын баярыг Оросын ард түмэн эрт үеэс тэмдэглэж ирсэн. Эрт үеэс нар эргэж, хавар эхэлсний баяр, удаан үргэлжилсэн оросын өнөтэй өвлийг давсныг баяр хөөртэйгээр үддэг. Энэ баярын өдрөөр оросын хот, тосгодын төв гудмаар өргөн зугаалга хийцгээдэг байна. Хаврын баярт ОХУ-ын Красноярскийн хязгаарын Курагины дүүргийн уран бүтээлчид “Өвлийн үдэлт” театрачилсан тоглолт үзүүлсэн. Мөн дуу бүжгийн Метелица чуулга Монголын иргэдэд өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барилаа.
Хаврын баярт монгол улсад суугаа элчин сайдын яамд болон дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөл болон монгол улсад ажиллаж амьдарч байгаа орос иргэдийн төлөөлөл, монголчууд өргөнөөр оролцлоо. Оросын шинжлэх ухааны соёлын төвийн талбайд урлагын тоглолт үзэхээс гадна хүүхэд багачуудын дунд сонирхолтой олон хөгжөөнт уралдаан, тэмцээнүүдийн зохион байгуулж байсан юм. Мөн шар тосны баяр хүрэлцэн ирсэн олон нийтэд зориулан оросын уламжлалт хоол хүнсийг амтлах боломжтой байлаа.
Хаврын баярын өдөр хамгийн гол чухал зүйл бол алдаатай буруу зүйл хийсэн бол уучлалт гуйдаг өдөр. Тиймээс орос ард түмэн энэ өдөр хэн нэгэнд буруу зүйл хийсэн бол тэр хүнээсээ заавал уучлалт гуйдаг байна. Энэ өдрийн гол амттан бол орос бин буюу бидний сайн мэдэх блинчик юм. Харин махан хоол хэрэглэж болохгүй юм байна. Мөн хамгийн гоёмсог хувцсаа өмсөж, театрын үзүүлбэр үзэж, алиалагч, баавгайтай хөгжилдөг уламжлал тогтжээ.
Красноярскийн уран бүтээлчид “Өвлийн үдэлт” театрчилсан тоглолт хийлээ |
|