Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
О.Мөнхжин IHC APES багтай хийсэн Э.Цэрэнбаатар, Энхсайхан, Батбаяр нарын гэрээг цуцалжээ
1 сар өмнө   216
IHC APES сагсан бөмбөгийн багийн эзэн О.Мөнхжин нэр бүхий тоглогч нартай хийсэн гэрээгээ цуцалсан байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа IHC APES 3x3- т энэ удаа багаараа орно шүү гэж хэлсээр байтал, дур мэдэн толгойлон Завхан гэж бүртгүүлсэн Цэрэнбаатартай Apes баг гэрээгээ цуцалж байна. Би ч Цэркад даатгадаг буруу байж. Бүртгэлийн хугацаа тулсан байсан тул хуучин багийн нэрээ өгчихсөн гэж тайлбарласан. Харамсалтай байна. IHC APES гээд 4 хүний нэр бичих боломжгүй тийм л давчуу байсан байх нь.  Мөн багийн удирдлагаас санал асуулгүй, гэрээ ч дуусаагүй байхад Завхан нэрийн доор тоглохоор болсон Энхсайхан, Батбаяр нартай IHC Apes гэрээгээ дуусгавар болгож байна.  Ганбаатар, Тулуй нар нь Apes 3x3 багаараа орохыг удаа дараа хэлж байсан ч, бүртгэлийн өдөр нь тулж ирсэнг мэдээгүй байсан, Цэрка ахдаа найдаж яваад бүртгэл нь дууссан тул аргагүй эрхэнд өөр өөр багаас орохоор болсон гэж үзэн, мөн багийнхаа амжилтанд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж нэг удаа сануулга өгөн өнгөрөөж, 3x3 тэмцээнд нь амжилт хүсье. IHC Apes дуртай нь дураараа аашилдаг баг биш, шалгуур өндөртэй, Дээд Лигийн тэргүүлэх багуудын нэг болсон. Бидэнд бахархал, үнэт зүйл гэж бий.  Фанатуудаасаа уучлалт хүсье хэмээжээ.

О.Мөнхжин IHC APES багтай хийсэн Э.Цэрэнбаатар, Энхсайхан, Батбаяр нарын гэрээг цуцалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0