2024 он монголчуудын хувьд тун чухал цаг үе. Сонгуулийн жил гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгвэл энэ хариуцлагатай цаг үед Монгол ТВ-ийн редакц нэгэн шинэ контент хийхээр зэхэж байгаа юм байна. Нэвтрүүлэг хийж буй зорилго нь олон нийт дундаас өөрсдийн төлөөлж чадах хүнийг нэвтрүүлгээрээ дамжуулан олох зорилготой ажээ.
Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх, шинэ төлөөлөл хэрэгтэй байгаа энэ цаг үед Монгол ТВ-ийн хамт олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргээ биелүүлж ийнхүү хүчтэй шуурга руу эрсдэл дагуулан өөрсдөө ийнхүү орлоо.
“КАНДИДАТ” нэвтрүүлгийн ялагч 500,000,000 төгрөгийн эзэн болох бөгөөд олон нийтэд өөрийгөө таниулах боломжтой болж байгаа юм. Нэвтрүүлэгт оролцогч нь ямар ч үзэл баримтлалтай байж болох бөгөөд ямар ч ажил мэргэжил, боловсролтой байж болно. Мөн аль ч бүс нутагт амьдран суудаг бай хамаагүй бөгөөд хөдөө орон нутагт байгаа иргэд өргөнөөр оролцох боломжтой гэдгийг нэвтрүүлгийн продакшн онцолж байна.
Та өөрийгөө нийгмийн бодит төлөөлөл болж чадах улс төрийн цоо ШИНЭ дүр төрх гэж бодож байвал, олон нийтэд өөрийгөө таниулахыг хүсэж байгаа бол “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлэгт бүртгүүлээрэй. Та бүртгүүлэхийг хүсвэл www.mongoltv.mn цахим хуудсанд хандана уу.
Бүртгэл: 2024 оны 03 сарын 25-аас 4-р сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Та продакшны багтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 91118527, 91914103 дугаараар холбогдоорой.
“Монгол ТВ” телевиз “КАНДИДАТ” хэмээх улс төрийн реалити нэвтрүүлэг хийх гэж байна |
|