Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Тодруулбал Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр 10:00-11:00 цагийн орчим гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон байна.
Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдрийн 19:00 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн (15 настай, эрэгтэй)-г эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулж байгааг мэдээллээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Гэрийнхээ гаднаас аргал оруулж ирэхээр гараад сураггүй алга болсон 15 настай хүүг эрэн хайж байна |
|