Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Замын-Үүд боомтоор арав хоногт 70 мянга орчим хүн зорчжээ
8 сар өмнө   196
Гаалийн байгууллагаас өгсөн мэдээллээр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн иргэд болон тээврийн хэрэгслийн тоо энэ сарын эхний 10 хоногт өмнөх сарын мөн үеэс нэмэгджээ.
 
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-10-ны хооронд тус боомтоор нийт 8630 тээврийн хэрэгслээр 69,277 хүн зорчжээ. Эдгээрийн 63,009 нь монгол иргэн бол гадаадынх 6268.
 
Өнгөрсөн гуравдугаар сарын мөн үед 7947 тээврийн хэрэгслээр 48,235 хүн зорчсон бөгөөд 43,796 монгол, 4439 гадаад иргэн байжээ.
 
Ачаа тээврийн хувьд гуравдугаар сарын эхний арав хоногт 2590 тээврийн хэрэгсэл улсын хилээр орсон бол 2509 тээврийн хэрэгсэл гарчээ.
 
Харин энэ сарын эхний 10 хоногт буюу боомт 24 цагаар ажиллаж байгаа хугацаанд 3648 ачаа тээврийн хэрэгсэл ирсэн бол 3337 тээврийн хэрэгсэл урд хөршийн хилийг давсан байна.
 
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд боомтын шинэ цогцолборын ачаа тээврийн хэсгийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27, зорчигч тээврийн хэсгийг 2023 оны нэгдүгээр сарын 8-нд ашиглаж эхэлжээ.
 
Шинэ цогцолборыг 2024 оны гуравдугаар сарын сүүлчээр албан ёсоор нээсэн билээ.
 
Ингэснээр зорчигч болон ачаа тээврийг уг боомтоор нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарыг хүртэл ачаа тээврийн цогцолборыг 24 цагаар ажиллуулах болсныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань мэдэгдсэн.
 
 
Замын-Үүд боомтоор арав хоногт 70 мянга орчим хүн зорчжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0