Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрээр дөрвөн цагдаа бага насны хүүхэд хүчиндсэн гэх мэдээлэл нийгмийн цочроосон. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж болохгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Мөн гэмт хэргийг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Цагдаагийн байгууллага дотор сайн муу аль аль нь бий. Энэ хэргийн тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс 3 дахин өндөр ял шийтгэлтэй буюу бүх насаар хоригдох ялтай.
Мөн иргэн Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан мэдээлэлгүй байна. Хоёр жилийн өмнө Р.Базар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-д нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүй гэсэн гомдол хохирогчийн талаас ирсэн. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүнээс болж хоригдсон эсэхийг мэдэхгүй" гэсэн юм.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Дэвшинэ дүүрэгтэй дэвшинэ.
-Таныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэвшүүлэхгүй гэсэн гэх албан бус мэдээлэл байна?
-Манай нам нэг хүний өмч биш.
Б.Энхбаяр: Бага насны хүүхэд хүчиндсэн гэх хэрэг бүх насаар хоригдох ялтай. |
|