Өчигдөр Хайлааст орчимд хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж явсан 16 настай нэг хүүхэд амь насаа алдаж, таван хүүхэд, нэг том хүн бэртэж, ГССҮТ-д эмчлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлээд буй.
Харин гэмтсэн иргэдийн биеийн байдлын талаар тус эмнэлгээс "2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гарсан авто ослын улмаас бэртэж, гэмтсэн нэг том хүн, таван хүүхэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн яаралтай тусламжийн тасгаас үйлчилгээ авсан.
Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Хоёр хүүхэд Хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна" гэж мэдээллээ.
Зам тээврийн осолд өртсөн иргэдийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч томилжээ.
"Осолд өртсөн таван хүүхдийн гурав нь мэс заслын, хоёр хүүхэд, нэг том хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна" |
|