Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Энэ оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн H2 ангиллын виз олгоно
7 жил өмнө   986

АНУ-аас Н2A,  H2B  буюу түр ажил эрхлэх визний ангилалийг хамааруулах улс орны жагсаалтыг гаргаж энэхүү жагсаалтанд Монгол улс багтсан . Тодруулбал  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хөдөлмөр эрхлэх визийг Монголчуудад олгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ энэ оны гуравдугаар дугаар сарын нэгний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байгаа бөгөөд тодорхой болмогц олон нийтэд мэдээлэх аж.

Мөн олон нийтэд анхааруулахад Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

 

Энэ оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн H2 ангиллын виз олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0