Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ
7 жил өмнө   828
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас 2018 онд хяналт, шалгалт хийхээр олон нийтэд албан ёсоор зарлагдсан савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийлээ.
 
Шалгалтад хамрагдсан 38 үйлдвэр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын хуудасны үнэлгээгээр 18(47.3%) нь “дунд эрсдэлтэй”, 20(52.6%) нь “бага эрсдэлтэй”, хүнсний чанар, стандартын хяналтын хуудсаар 1(2.6%) нь “их эрсдэлтэй”, 20(52.6%)нь “дунд эрсдэлтэй”, 17(44.7%) нь бага эрсдэлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар 11 аж ахуйн нэгжийг шалгахад 7 аж ахуйн нэгж бага эрсдэлтэй, 4 аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй үнэлэгдсэн.
 
Шалгалтаар 4 хяналтын чиглэлээр нийт 311 зөрчил илрүүлэн, 136 буюу 43.7 хувийг газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуйн нэгж, иргэнд 15 сая 600 мянган төгрөгийн торгуулийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн ногдуулж, бүрэн барагдуулан, Зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны албан даалгавар 16, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалтын үндэслэн “Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” улсын /ахлах/ байцаагчийн 127 заалт бүхий 19 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
 
Xаан жимс Эс Би Ти ХХК, Эм Жи Эл Акуа ХХК нь 2016-2017 онд шинээр үйлдвэрлэлийн барилга барьж байгуулсан боловч байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссд хүлээлгэж өгөөгүй, гэрчилгээ олгогдоогүй барилгад үйлдвэрлэл явуулж байгаа, Хаан жимс Эс Би Ти ХХК-ийн үйлдвэрийн ашиглаж байгаа гүний худаг нь паспортгүй, зохих зөвшөөрөл, гэрээгүй, шугамд тоолуур суурилуулаагүй, Витсамо Фрут жүүс ХХК, Блү Голд ХХК, Эм Жи Эл Акуа ХХК-ийн үйлдвэрүүд нь гүний худагт эрүүл ахуйн бүсийг нарийвчлан тогтоогоогүй, эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж бохирдуулах эх үүсвэр байршуулсан байгаа зөрлийг илрүүлэн арилгуулах арга хэмжээ авлаа. Мөн нийт үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторийн багаж, төхөөрөмж, урвалж бодис хүрэлцээгүй, мэргэжлийн лабораторийн чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна.
 
Савласан цэвэр ус, ундаа, жүүсний 87 нэрийн дээжинд хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр 6(6.8%) нь эерэг үзүүлэлттэй гарсан, үүнээс Баянгол дүүргийн Батдайз ХХК-ийн “Талст”, Оюуны холбоо ХХК-ийн “Хануй”, Витафит Инвест ХХК-ийн “Вита” нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартаас 10-20 дахин өндөр байна.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0