Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Зам тээврийн ноцтой осол гарч 5 хүн хүнд гэмтжээ
11 сар өмнө   284
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн гүүрний баруун талд өнөөдөр /2024.05.27/ 06:00 цагийн үед хоёр машин мөргөдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас “Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 18-41 насны хоёр хүн машины эд ангид хавчуулагдсан байна.
 
Хавчуулагдсан хүмүүсийг гаргасан бөгөөд одоо эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
 
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тэднийг гаргаж, 33-62 насны гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.
 
Хүмүүсийн биеийн байдлыг тодруулж эргэн мэдээлнэ.
Зам тээврийн ноцтой осол гарч 5 хүн хүнд гэмтжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0