Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ш.Батхүүг өчигдөр орой батлан даалтад гаргажээ
7 жил өмнө   637
“Эрдэнэт үйлдвэр”-ийг гадны “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдсон “Жаст” группийн захирал Ш.Батхүү цагдан хорих 461-р ангид хоригдоод гурван сар болсон. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан ч шүүхээс хорих хугацааг дахин 15 хоногоор сунгаж шийдвэрлээд байсан юм.
 
Шүүхийн эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг өчигдөр орой батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болжээ. Маш өндөр тунгаар инсулин тариулсны улмаас түүний бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлсэн аж. Тиймээс биеийн байдлаас нь болж дээрх шийдвэрийг гаргасан байж болзошгүй юм байна.
 
А.ЦЭЛМЭН
Ш.Батхүүг өчигдөр орой батлан даалтад гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0