Өнөөдөр Монгол Улс 5,174 жуулчин хүлээн авчээ. Энэ нь манай улс түүхэндээ нэг өдөрт хамгийн олон жуулчин хүлээн авсан тохиолдол болж байгаа юм.
Өнгөрсөн жилийн хамгийн оргил үе болох долоодугаар сарын дунд үед 4,485 жуулчин ирж байсан нь нэг өдөрт хамгийн олон жуулчин ирсэн тохиолдол байжээ.
Манай улсад Орос, Хятад, Солонгос, Япон улсаас жуулчид хамгийн их ирдэг бөгөөд он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 314,148 жуулчин хүлээн аваад байна.
Өнөөдөр Монгол Улс 5,174 жуулчин хүлээн авчээ |
|