ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группын охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа.
Тодруулбал, энэ сарын 19-ний 20:30 цагт ГУББГ-т Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу холбогдох албаны шалгалт хийхэд “Таван богд Тоёота” ХХК-ийн бохирын худаг дүүрч, бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахаж байжээ. Өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын холбогдох мэргэжилтнүүд тухайн байршилд ажиллаж зөрчлийг арилгуулан, холболтыг салгалаа.
“Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу асгаж байжээ |
|