Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Метроны барилга угсралтын ажлын тендерийг аравдугаар сарын 3-нд зарлахаар болжээ
7 сар өмнө   188
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Духуа инженеринг” ХК өнгөрсөн долоодугаар сараас хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм.
 
Төлөвлөгөөний дагуу энэ аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болжээ.
 
Тодруулбал метро барих төслийн барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг аравдугаар сарын 3-нд зарлах юм байна. 
 
Төслийн барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх аж.
 
Нэг тэрбум 350 сая орчим ам.долларт багтааж 17.7 километр метроны замыг барих боломжтой гэж тооцоолжээ.
Метроны барилга угсралтын ажлын тендерийг аравдугаар сарын 3-нд зарлахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0