Цөөн үгээр:
  • Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
  • НҮБ-ын Ерөнхий ассамблей: Хэнийг ч үл орхигдуулна
  • Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна
Амралтын өдрүүдэд долоон байршилд авто замыг хэсэгчилж хааж байгаа учраас бусад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ.
2 цагийн өмнө   107
Амралтын өдрүүдэд долоон байршилд авто замыг хэсэгчилж хааж байгаа учраас бусад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Энэ үеэр замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бусдад хундэтгэлтэй, хүлээцтэй хандахыг уриаллаа.
 
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны /ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "НЗХГ-аас зам засварын ажил хийж, Улаанбаатар хотод замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа.Энэ удаад аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас аравдугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн таван дүүргийн долоон байршилд зам засварын ажил явагдана.
 
Үүнд: 
Хан-Уул дуургийн нутаг дэвсгэрт Архивын Еренхий Газраас Нисэхийн тойргийн зүүн эгнээ
Яармагийн "Номин моторс" төвөөс "Титан" центр хүртэлх зам
Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө  хүртэлх зам
•Сонгинохайрхан дүүрэг, Толгойтын далан дагасан авто замаас Баянхошуу хүртэлх замыгаравдугаар сарын 18-21-ний хооронд тус тус засна.
 
Баянгол дүүрэг, Петролиум ШТС-аас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх замыг аравдугаар сарын 18-19-нийг дуустал, Чингэлтэй дүүрэг, Хайлаастын хуучин эцсээс 17-ын уулзвар хүртэлх замыг аравдугаар сарын 18-20-ныг хүртэл засварлана.
Скай ресортоос Их тэнгер хүртэлх замын хөдөлгөөн аравдугаар сарын 21-ний өглөө нээгдэнэ.
 
Эдгээр байршлаас бусад замыг сонгож явахыг иргэдэд зөвлөе. Зам засварын ажил хийгдэх үед иргэд, жолооч нар хүлээцтэй, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, дүрэм зөрчихгүй, анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна" гэж мэдээллээ. 
 
Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж.
 
Амралтын өдрүүдэд долоон байршилд авто замыг хэсэгчилж хааж байгаа учраас бусад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0