Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Уралдаанч хүүхдүүдэд цахим карт олгож, хурдан мордын шүдэлгээ хэмжилтийг телевизээр шууд дамжуулна
7 жил өмнө   1176

Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийж байна. Салбар хорооныхон хурдан морины уралдааны хуваарийг танилцууллаа. Монгол телевиз, ETV,TV9  телевиз хурдан морины уралдааныг шууд дамжуулна.

Хурдан морины уралдааны хуваарь:

-7.10-нд Хязаалан /17 км/, шүдлэн /14 км / насны уралдаан

-7.11-нд Азарга /23 км/, их нас /25 км/

-7.12-нй өдөр соёолон, даага /12 км/

-13-ны өдөр шинэ монгол адуу /эрлийз/ буюу гурван насны морьдын уралдаан болно.

Хүй 7 худагт зохион байгуулах арга хэмжээ:

-10-нд -Холч морьдын уралдааныг зохион байгуулна.

-Морийг гарааны зурхай руу явуулсны дараа 10-12-ны өдөр "Морьтон Монгол" үздүүлбэр үзүүлнэ.

12-нд Шүхрийн буулт хийнэ.

13-нд Жороо морьдын уралдаан болно.

Хурдан морины салбарын хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “салбар комиссын бүрэлдэхүүнд цагдаа цэргийн байгууллага, мал эмнэлэг, онцгой байдлын газраас бүрдсэн 2000-3000 албан хаагч багтсан. Долоон сарын 9-ний өдрөөс эхлээд уралдааны морьдыг бүртгэж шалгана. Иргэдээс болон “Морин уралдааны уламжлал шинэчлэл” хөдөлгөөнөөс ирүүлсэн саналыг үндэслэн хэвлэл мэдээллийн салбар хороотой хамтран ажиллана. Ингэснээр 7 сарын 9-ний өдөр Монгол телевиз, ETV, ТV9 телевизүүдээр хурдан морьны үйлдэр, шүдэлгээг хэрхэн шалгаж байгааг ил тод шууд дамжуулах болно” гэлээ

Мөн бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, цахим карт олгохоор болсон байна.

 

Уралдаанч хүүхдүүдэд цахим карт олгож, хурдан мордын шүдэлгээ хэмжилтийг телевизээр шууд дамжуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0