Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.06-12/ нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 57 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 101 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Гамшиг, осол, аюулт үзэгдлийн 125 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ |
|