Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
10 Жилийн өмнө амь эрсэдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлнэ
7 жил өмнө   929

Монголчуудын түүхийн хуудсыг харлуулсан нэг зүйл нь яалт ч үгүй 2008 оны 07 сарын 01-ний өдөр. Тэр хар дүр зураг саяхныг хүртэл олны амнаас хол байсан. Харин өнөөдөр энэ асуудлаар Хохирогчдын эрх ашгийг хамгаалах төвөөс “2008 оны долдугаар сарын нэгэн- 10 жил” сэдвээр мэдээлэл хийлээ.

Үүнд: 2008 оны 07 сарын 01-ний өдөр болсон үймээн самуунаас хойш 10 жилийн хугацаа өнгөрлөө. Таван хүний амь насанд хүрсэн энэ үйл явдалд улс төрийн дүгнэлт гаргуулахыг хүсч байна. Тухайн үед 275 хүний хомроголон баривчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял өгсөн хэдий ч дараа нь өршөөлийн тухай хуулиар суллаж байсан. Тэдгээр иргэдийг цагаатгах.  Мөн ҮАБЗ болон ТЕГ тухайн үеийн материалуудыг нууцын зэрэглэлээ гаргах, 2008 оны 07 сарын нэгний өдөр буудуулж 15 настай н.Энхтөр, 16 настай н.Батзаяаг байлдааны зэвсгээр буудаж насан туршид нь эрэмдэг, зэрэмдэг болгосон. Эдгээр залуусын цаашдын асуудлаар санал солилцож, тухайн үеийн гэм буруутан С.Баяр болон Ц.Мөнх-Оргил нарт хариуцлага хүлээлгэхийг хохирогчдын ар гэрийнхэн шаардаж МУ-ын Ерөнхийлөгч тантай биеэр уулзах хүсэлтэй байна.

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах төвийнхөн С.Баярыг 461-р ангид хоригдож байх үетэй холбогдуулан АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэх тухай нэхэмжлэх өгсөн байна. Одоогоор АТГ-аас хариу ирээгүйн дээр хоёрдугаар эмнэлгээс батлан даалтаар гарсанд бухимдалтай байгаагаа илэрхийллээ.

Тус төвийнхөн нөгөөдөр буюу 2018 оны 07 сарын 01-нд 10 жилийн өмнө амь эрсэдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлж хэлмэгдэгсдийн хөшөөнд 11:30-13:30-ын хооронд цэцэг өргөх аж.

Ц.ЭНХ-ОРГИЛ

 

10 Жилийн өмнө амь эрсэдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0