Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хүйн ээж гэж хүндэтгэгддэг эх баригчид туслах хандивын аян өрнүүллээ
7 жил өмнө   796

ЭХЭМҮТ-ийн (эх нялхас) эх баригч эмч Баатарын Баярт нь эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө тасралтгүй 28 жил ажиллаж, 2,100 гаруй хүүхэд эх барьж, 195,000 гаран эхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн "Эрсдэлтэй жирэмсэн судлал" тасгийн чадварлаг, шилдэг эх баригч юм.

Нийслэлийн тэргүүний эх баригч Б.Баярт нь Элэгний хатуурлын IV шат (HEPATITIS CIROSIS4) буюу Элэгний өвчлөлийн сүүлийн шат гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа юм.

Энэхүү өвчин нь одоогоор Монголд эмчлэгдэх боломжгүй бөгөөд БНСУ-д яаралтай элэг солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа билээ.

Эмчилгээний нийт зардал болох 250 сая төгрөг шаардлагатай болсон тул элэг нэгт ахан дүүс, халуун сэтгэлт ард түмэн минь  Монголчууд бидний хүйн ээж гэж хүндэтгэдэг эх баригчдаа тусламжийн гараа сунгаж дэм болоосой гэж хичээнгүйлэн хүсэж байна.

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

Холбоо барих утас: 89007285, 99007285

 

Хандивын данс: Б.Баярт

ХААН Банк: 5015 01 6860

ГОЛОМТ Банк: 180 512 727

 

https://m.facebook.com/story.php?story_fbid=1792905457438053&id=100001558477113

 

 

Хүйн ээж гэж хүндэтгэгддэг эх баригчид туслах хандивын аян өрнүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0