Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд 15 байгууллагын 1500 орчим алба хаагч оролцлоо
10 сар өмнө   145
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр “Сүхбаатарын талбай”-д боллоо.
 
Хүндэтгэлийн ёслолд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын бусад гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Зэвсэгт хүчний төлөөлөл, ахмад дайчид, ард иргэд оролцсон юм.
 
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын  алба хаагчдын төлөөлөл 22 хайрцаг 1500 гаруй алба хаагч оролцлоо. 
 
Морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, Бүгд найрамдах Монгол ард Улсын төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залж, нийслэлийн иргэд, хуран чуулсан зочид гийчдэд сонирхуулсан юм.
 
 
Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд 15 байгууллагын 1500 орчим алба хаагч оролцлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0