Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг Хөвсгөл нуурт зохион байгууллаа
8 сар өмнө   184
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Хөвсгөл нуур” бүсэд зохион байгууллаа.
 
Сургалт, дадлагыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауманн удирдан явуулж, ЕС-145 С2 загварын МТ-1110, МТ-1112 дугаартай агаарын хөлгүүдээр тус ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагчид нислэг үйлдсэн юм. 
 
 Энэ удаагийн дадлага сургууль нь “Хөвсгөл нуур”-т зохион байгуулагдсан гэдгээрээ анхны тохиолдол бөгөөд цаашид жил бүр зохион байгуулахаар боллоо.
 
Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг Хөвсгөл нуурт зохион байгууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0